Хийх арга:
1. Түүхий өндөг дээр сүү буюу ус, давс хийгээд сайн хутгаж задлана. Дээр нь жижиг нимгэн, хавтгай хэрчсэн гахайн утсан мах, эсвэл хиамаа хийж сайн хутгаад нимгэн тосолсон хайруулд 1 см орчим зузаантай байхаар хийгээд зөөлөн халаалтаар гүйцэт агштал жигнэнэ.
2. Хувилан зүсээд голоор нь нугалж таваглаад дээр нь цөцгийн тос хийж бэлэн болно.