Home  >  Жор зөв бичих арга

Жор зөв бичих арга

Галтогооны веб хуудасны доод хэсэгт байгаа –register- гэдэг товчыг даран хүн болгон чөлөөтэй бүртгүүлж болно. Та бүртгүүлвэл өдөр тутмын жороо емайл хаягаар тань явуулж өгөх болно .

Хэрвээ та жороо манай сайтанд оруулах санаатай бол манай редактороос зохиогчын эрх олгохыг хүсэх хэрэгтэй. Уг зөвшөөрлийг авсны дараа нь та доорхи аргаар жороо нийтэлж болно.

Сайтад орсны дараа зүүн талд Posts гэсэн хэсэг байна. Үүнийг дараад New posts ийг сонгоно.

Enter title here -д хоолны нэрийг бичиж дараа нь дунд хэсэгт хоол хийх аргыг бичээрэй.

Доор нь байгаа Select Post Format –наас Recipe-ийг сонговол доор нь нэг хоосон хэсэг гарч ирнэ. Энд хоолны орцыг оруулаарай. Орц болгоны дараа <br /> гэдэг тусгай тэмдэгийг хийх ёстой, тэгэхгүй бол жорын орц нь тусдаа мөр болон гарч ирэхгүй.

Үүний дараа:

Cooking Time-д хэдэн минутаар уг хоолыг хийхийг бичнэ.

Serves: бол хэдэн хүний хоол болох вэ гэсэн утгаатай

Баруун доод талд Set featured image товчийг даран уг хоолны зургыг тохируулж болно. Тэнд ороод Upload files гэдэг товчийг дарж select files гэдэг товчийг дахин даран хоолныхоо зургийг сонгоно. Сонгосны дараа нь хөх өнгөтэй Set featured image товчийг дарна. Ингэж зургаа сайтад оруулж болно.

Дээр нь байгаа Tags гэдэг газарт тусгай хоолыг товч тодорхойлсон үгийг 2-3-ыг бичиж болно.

Tags-аас мөн хоолны төрлийг сонгож болно.

Хэрвээ та бүх газарт зөвөөр хийсэн бол Publish хэмээх нийтлэх товчийг дарна уу. Тэгвэл таны бичсэн жор сайтад орон харагдах болно.