Home  >  Зууш  >  Махан бүтээгдэхүүнтэй жаврай

Махан бүтээгдэхүүнтэй жаврай

javrai
Гарц- 1 таваг \ 200 гр \
Өндөг - 3 ш
Маргарин – 10 гр
Давс – 1 гр
Цөцгийн тос – 5 гр
Гахайн утсан мах – 50 гр
Эсвэл хиам- 50 гр
Сүү буюу ус – 45 гр


Хийх арга:

1. Түүхий өндөг дээр сүү буюу ус, давс хийгээд сайн хутгаж задлана. Дээр нь жижиг нимгэн, хавтгай хэрчсэн гахайн утсан мах, эсвэл хиамаа хийж сайн хутгаад нимгэн тосолсон хайруулд 1 см орчим зузаантай байхаар хийгээд зөөлөн халаалтаар гүйцэт агштал жигнэнэ.
2. Хувилан зүсээд голоор нь нугалж таваглаад дээр нь цөцгийн тос хийж бэлэн болно.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment