Home  >  Тогооч нар

Тогооч нар

hisgee1

Хишгээ

Сайн байцгаана уу, намайг Хишгээ гэдэг. Сэтгүүл зүйн ухааны магистр, шашин судлалын ухааны докторант. Гал тогоо сайтын редактор. Хүн төрөлхтний эрүүл зөв амьдарч, урт наслахын үндэс нь тэдний өдөр тутам хэрэглэж байгаа хоол хүнсний цэвэр, аюулгүй байдалтай шууд холбоотой гэж боддог. Тиймээс экологийн цэвэр бүтээгдэхүүнээр амттай, өнгө үзэмж сайтай, олон нэр төрлийн хоол хүнсийг бэлтгэж, хайртай гэр бүлийнхнээ болоод зорин ирсэн зочид гийчдээ дайлж цайлах нь бүсгүйчүүд бидний үүрэг хариуцлага гэлтэй. Манай сайт нь эртний соёлт нүүдэлчдийн уламжлалт хоол хүнс хийгээд ази, европын олон төрлийн хоолны жор болоод хооллох соёлын талаар та бүхэндээ хүргэж байна. Таалан соёрхоно уу.

bori

Бори

Сайн байцгаана уу, Намайг Обрушански Борбала гэдэг, би унгарын монголч эрдэмтэн. Гэртээ би голдуу уламжлалт унгар хоол хийдэг. Би уг сайтын ерөнхий редактор нь юм. Чөлөөт цагтаа хоол хүнсний судалгаа хийж унгар хоолыг Төв Азийн монгол, түрк зэрэг нүүдэлчин үндэстний хоолтой харьцуулдаг.

degi

Дегий

Сайн байцгаана уу, Намайг Дашбалжирын Дэлгэрмөрөн гэдэг, Унгар улсын Будапешт хотод  гэр бүлийн хамт амьдардаг.  Гэртээ би аль болох энгийн бөгөөд эрүүл хоол хүнс хэрэглэхийг хичээдэг. Төрөл бүрийн буудай болон бүтэн үрийн гурилыг хоолныхоо орцод байнга оруулж, улиралдаа тохируулан гар дор  байгаа хоолны матералуудыг хэрэглэж хоолоо хийдэг.

soós

Пепе55

Намайг Шоош Иштван гэдэг. Гайхамшигт Монгол улсад бараг 40 жил ирж очин байдаг. Ажлынхаа хажуугаар би аялж жуулчлах болон хоол хийх дуртай.
Унгарын олон төрлийн сэтгүүлд ч бас миний жорууд хэвлэгдэн гардаг ба хоолны зургыг ч бас өөрөө авдаг.