Home  >  Гол хоол  >  Хушгатай пицца

Хушгатай пицца

pizza husgatai
Улаан буудайн гурил – 350гр
Дрожж – 25 гр
Бүлээн ус- 250 мл
Элсэн чихэр – бага зэрэг \ 1 чимх \
Давс – 1 цайны халбага
Оливын тос - 2 хоолны халбага
Лийр – 4 ш
Горгонцол бяслаг \ хөх бяслаг \ - 200 гр
Хушганы самар – 200 гр
Өндөг – 2 ш
Шинэ бяслаг – 200 гр
Цөцгий – 125 мл
Ногоон сонгино, давс, нунтаг хар перец


Хийх арга:

1. Саванд гурилаа цацаж хийгээд давс нэмж хутгана.
2. Дрожжийг бүлээн усанд уусгаад, элсэн чихэр нэмж хутгаад 10 минут амраана.
3. Гурил болон дрожжтой хольцийг нийлүүлж зуураад оливын тос нэмж нэгэн жигд , ямар ч үйрмэг бөөгнөрөлгүй сайхан зуурмаг болтол нь нухна.
4. Зуурмагийг хучаад дулаан газарт тавьж, 40 минут орчим хөөлгөнө. Дараа нь дахин сайтар нухаад пиццаны зуурмаг бэлэн болно. Зуурмагийг 4 хувааж элдээд тэвшинд тавина.
5. Шинэ бяслаг, цөцгий, өндгийг нийлүүлж хутгаад давс, перецээр амтална.
6. Лийрийг хальслаад 4 хувааж үртэй голыг нь ухаж хаяад хавтгай хэрчинэ. Хушганы самрыг том том үйрмэг байхаар жижиглээд горгонцол бяслагийг жижиглэж хэрчинэ. Сонгиныг угаагаад цагираг хэлбэртэй хэрчинэ.
7. Элдсэн зуурмагт цөцгийтэй хольцноос битүү түрхээд дээр нь лийр тавина.
8. Дээгүүр нь самар болон горгонцол бяслаг, сонгиныг цацна.
9. Пиццаг урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 10-15 минут жигнэнэ.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment