- Загасны цул махаа угааж сэврээгээд нимбэгний шүүс шүршиж, давс, перецээр амт оруулж хэсэг байлгана.
- Сонгиныг цэвэрлээд хярж хэрчинэ.
- Шарах шүүгээгээ 200 градус хүртэл халаана.
- Хайруулын тавганд оливын тосоо хийж халаагаад амталсан загасаа 2 талаас нь жигд шараад шарах шүүгээнд хийж шарна.
- Загасаа шарагдаж болж байх хооронд сонгино, чинжүүгээ шараад кетчупээр амтална.
- Загасаа гаргаад хачирын хамт таваглаад будаа дагалдуулан өгнө. Дээрээс нь зорж, үрсэн бяслагаа жигд тарааж цацна.
- Бэлэн болсон загасны мах, ногооны хачираа будааны хамт таваглана.
Бяслагтай шарсан загас
• Цагаан загасны цул мах - 200 гр
• Чинжүү - 100 гр
• Улаан лооль - 50 гр
• Нимбэгний шүүс - 1 х/б
• Давс - 2 гр
• Хар перец - 2 гр
• Сонгино - 30 гр
• Олив тос - 1 х/б
• Үйрүүлсэн бяслаг - 30 гр х/б- хоолны халбага
Prep. time 50
Prep. time 50