Home  >  Гол хоол  >  Бяслагтай шарсан загас

Бяслагтай шарсан загас

sharsan zagas
• Цагаан загасны цул мах - 200 гр
• Чинжүү - 100 гр
• Улаан лооль - 50 гр
• Нимбэгний шүүс - 1 х/б
• Давс - 2 гр
• Хар перец - 2 гр
• Сонгино - 30 гр
• Олив тос - 1 х/б
• Үйрүүлсэн бяслаг - 30 гр х/б- хоолны халбага


  1. Загасны цул  махаа  угааж   сэврээгээд   нимбэгний  шүүс   шүршиж,   давс, перецээр   амт   оруулж  хэсэг байлгана.
  2. Сонгиныг   цэвэрлээд хярж  хэрчинэ.
  3. Шарах   шүүгээгээ  200  градус хүртэл халаана.
  4. Хайруулын   тавганд   оливын   тосоо   хийж   халаагаад    амталсан   загасаа 2   талаас нь  жигд   шараад  шарах   шүүгээнд   хийж   шарна.
  5. Загасаа   шарагдаж болж   байх   хооронд   сонгино,   чинжүүгээ   шараад кетчупээр   амтална.
  6. Загасаа   гаргаад    хачирын   хамт   таваглаад   будаа   дагалдуулан   өгнө. Дээрээс   нь   зорж,  үрсэн    бяслагаа   жигд   тарааж   цацна.
  7. Бэлэн   болсон   загасны   мах,   ногооны   хачираа   будааны   хамт таваглана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment