- Ногоон чинжүүг усанд угааж цэвэрлээд голыг нь авч бэлтгэнэ.
2. Сонгино, сармисыг нарийн хэрчиж, тогоонд ургамалын тос хийж халаагаад бага зэрэг шарна.
3. Цагаан будааг агшаана. \ бага зэрэг хатуувтар байж болно.\
4. Махыг машиндаж \ татаж \ бэлтгэнэ.
5. Дараа нь татсан мах, цагаан будаа, өндөг , сармис , улаан перец болон давсаа саванд хийж холиод, түүнийг цэвэрлэсэн чинжүүндээ хийнэ. Чинжүүнд холимогийг хийсний дараа долоовор хуруугаар голд нь нүх гаргана. Ингэх нь чинжүүг хагарахаас сэргийлнэ. Махтай холимогноос үлдвэл бөөрөнхий мах хийж чинжүүтэй хамт чанаж болно.
6. Помидорын шүүсэнд 1 цайны халбага давс, элсэн чихэр хийж холиод буцалгана. Дараа нь махан холимогтой чинжүүгээ хийж багавтар галаар зөөлөн болтол чанана. Бэлэн болсон чинжүүг помидорын шүүснээс гаргана.
- 200 гр усанд гурилыг хийж зутан болгоно. Үүнийг помидорын шүүсэнд хийж 5 минут буцалгана. Дараа нь чинжүүг дахин шүүсэнд хийнэ.
Бэлэн болсон хоолыг чанасан төмстэй идэж болно.