Home  >  Гол хоол  >  Помидортой ногоон чинжүү

Помидортой ногоон чинжүү

töltött paprika
Ногоон чинжүү - 8 ш
Гол мах - 400 гр \ хонь, үхэр, гахайны аль нь ч болно\
Сонгино \дунд зэрэг \ - 1 ш
Сармис - 1 хумс
Ургамалын тос - 1 хоолны халбага
Цагаан будаа - 80 гр
Өндөг - 1 ш
Улаан перец - 1 цайны халбага
Помидорын шүүс - 1 литр
Элсэн чихэр - 1 цайны халбага
Гурил - 3 хоолны халбага
Давс - бага зэрэг


  1. Ногоон   чинжүүг   усанд угааж   цэвэрлээд   голыг  нь   авч бэлтгэнэ.

2.  Сонгино, сармисыг   нарийн   хэрчиж,  тогоонд   ургамалын   тос хийж   халаагаад   бага  зэрэг  шарна.

3. Цагаан   будааг    агшаана.  \ бага  зэрэг  хатуувтар  байж  болно.\

4. Махыг  машиндаж  \  татаж \  бэлтгэнэ.

5. Дараа   нь татсан  мах,  цагаан  будаа,   өндөг ,  сармис ,  улаан перец   болон   давсаа     саванд   хийж   холиод,  түүнийг   цэвэрлэсэн   чинжүүндээ   хийнэ.   Чинжүүнд   холимогийг   хийсний   дараа   долоовор   хуруугаар   голд  нь  нүх   гаргана.  Ингэх  нь  чинжүүг  хагарахаас  сэргийлнэ.   Махтай   холимогноос   үлдвэл    бөөрөнхий   мах   хийж   чинжүүтэй   хамт   чанаж   болно.

6. Помидорын   шүүсэнд  1 цайны  халбага давс,  элсэн чихэр   хийж  холиод  буцалгана.    Дараа нь махан   холимогтой  чинжүүгээ хийж багавтар   галаар   зөөлөн   болтол    чанана.   Бэлэн  болсон   чинжүүг  помидорын   шүүснээс     гаргана.

  1. 200  гр   усанд  гурилыг   хийж  зутан   болгоно.  Үүнийг   помидорын   шүүсэнд   хийж  5 минут   буцалгана.   Дараа нь  чинжүүг  дахин шүүсэнд   хийнэ.

Бэлэн  болсон  хоолыг  чанасан  төмстэй  идэж  болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment