Home  >  Гол хоол, Шөл  >  Шоштой гуляш

Шоштой гуляш

babgulyas
Шош- 300 гр
Үхрийн шаантны мах \ булчин мах \ - 300 гр
Гахайн утсан мах – 200 гр
Сонгино – 2 ширхэг
Сармис – 3 хумс
Лууван – 2 ширхэг
Давс, улаан перец, цөцгий, гурил , ургамлын тос - бага зэрэг


  1. Шош   болон     гахайн  утсан   махыг  хүйтэн  усанд  хийж  хонуулаад, хэрчиж   бэлтгэнэ.
  2. Сонгино,   сармисыг   жижгэвтэр  хэрчиж   ургамлын  тосонд  шарна.   Дараа нь хэрчиж   бэлтгэсэн  булчин  мах  болон   шоштой   утсан   махаа  хамтад нь тогоонд   хийж    зөөлөн  галаар  шарна.
  3. Дөрвөлжин   \бөөрөнхий   хэлбэртэй  ч  болно\   хэрчиж  бэлтгэсэн  лууванг  тогоонд  хийж  бага  зэрэг  ус  хийгээд  10  минут   жигнэнэ.
  4. Дараа  нь  давс  болон  улаан  перецыг   амтлах   хэмжээгээр  нэмж   багавтар  галаар  зөөлөн  болтол  жигнэнэ.
  5. Бэлэн  болсон  хоолыг   гоймонгоор   хачирлаж    болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment