Home  >  Гол хоол  >  Төмстэй загас

Төмстэй загас

rácponty
Загас- 1 кг
Төмс -500 гр
Гахайн утсан мах – 150 гр
Сонгино- 2 ширхэг
Амтат чинжүү \ногоон\ - 2-3 ширхэг
Помидор – 2 ширхэг
Цөцгийн тос - 50 гр
Цөцгий - 200 гр
Давс, улаан перец - бага зэрэг


  1. Төмс   цэвэрлээд  чанасны   дараа    хальсалж,   бөөрөнхий хэлбэрээр зүснэ.
  2. Загасыг    цэвэрлэж   ойр  ойрхон  \ 2-3 см зайтай\      хутгаар   сийчих  маягаар  зүсэж,    давс  цацаж ,    зүссэн   зайд  нь  жижиглэж   хэрчсэн   гахайн   утсан   махаа  чигжиж  хийнэ.
  3.  Шарах  шүүгээний   тэвшийг   тослож,     доод  талд нь  хэрчсэн  төмсөө  тарааж     түүний  дээр  нь    бэлтгэсэн   загасыг  тавина .  \1-р порц\
  4. Гахайн   өөхийг жижиг  хэрчиж  халуун тогоонд  хийж  хайлуулаад   хэрчиж бэлтгэсэн  сонгиноо,  дараа  нь   ногоон   чинжүү  болон   помидорыг   хийж   бага зэрэг  шарна. \2-р порц\
  5. Бэлэн   болсон  ногооны    холимогыг   бэлтгэсэн   загасныхаа  дээр   нь  тараагаад    түүний    дээр   нь   цөцгийн   тос   болон   цөцгийг   хийж   40 минутын  турш    шарах  шүүгээнд   шарна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment