Home  >  Гол хоол  >  Сармистай хуурсан мөөг

Сармистай хуурсан мөөг

moogni huurga
Цагаан мөөг - 250гр
Сармис - 2 хумс
Ургамлын тос- 3 хоолны халбага
Нимбэг - 1/2ш
Яншуйны навч - бага зэрэг
Давс, хар перец - бага зэрэг


Хийх арга:

1. Жижиглэн хэрчсэн сармисыг тосонд хуурна.
2. Мөөгнүүдийн ишийг нь тасалж, зөвхөн толгойг нь угаагаад сармисан дээрээ хийж их гал дээр хутган хуурна.
3.Мөөгөнд бүх тос нь шингэсний дараа галаа багасгаж мөөгний шүүс нь гартал хүлээгээд дараа нь галаа дахин нэмж бор шаргал болтол нь хайрна.
4.Давс перецээ хийж амтлаад хагас нимбэгний шүүсийг дээрээс нь шахна. Жижиглэж хэрчсэн яншуйны навчаа цацж сайтар холин хутгана.
5.Халуунаар нь дангаар нь эсвэл шарсан махыг дагалдуулан идэж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment