Home  >  Гол хоол  >  Хиамтай пицца

Хиамтай пицца

hiamtai pizza
Улаан буудайн гурил – 350гр
Дрожж – 25 гр
Бүлээн ус- 250 мл
Элсэн чихэр – бага зэрэг \ 1 чимх \
Давс – 1 цайны халбага
Оливын тос - 2 хооны халбага
Зайдас – 4 ш
Салями – 100 гр
Утсан хиам- 50 гр
Шош – жижиг лааз
Жижиглэж дарсан ногооны цуглуулга – 1 лааз
Чинжүү – 1 жижиг лааз
Үйрүүлсэн бяслаг – 200 гр
Томатны паста – 3 хоолны халбага
Нунтаг улаан перец - 1 цайны хабага
Ургамлын тос – 2 хоолны халбага
Яншуй гоньд – 3 хоолны халбага


Хийх арга:

1. Саванд гурилаа цацаж хийгээд давс нэмж хутгана.
2. Дрожжийг бүлээн усанд уусгаад, элсэн чихэр нэмж хутгаад 10 минут амраана.
3. Гурил болон дрожжтой хольцийг нийлүүлж зуураад оливын тос нэмж нэгэн жигд , ямар ч үйрмэг бөөгнөрөлгүй сайхан зуурмаг болтол нь нухна.
4. Зуурмагийг хучаад дулаан газарт тавьж, 40 минут орчим хөөлгөнө. Дараа нь дахин сайтар нухаад пиццаны зуурмаг бэлэн болно.
5. Хиам , зайдас, салямиг цагираг хэлбэртэй хэрчинэ. Шош , дарсан ногоог лаазнаас гаргаж шүүсийг нь шүүнэ.
6. Зуурмагийг элдээд тэвшин дээр тавьж сэрээгээр хэд хэд хатгаж нүхлэнэ.
7. Томатны пастыг улаан перец, яншуй гоньд ургамлын тостой нийлүүлж хутгаад уг хольцыг зуурмагт битүү түрхэнэ.
8. Зуурмаг дээр хиам, зайдас, салями болон ногоонууд, бяслагаа жигдхэн тарааж тавина.
9. Пиццаг 180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд 10-15 минут жигнэнэ.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment