Home  >  Гол хоол  >  Будаатай байцааны ороомог

Будаатай байцааны ороомог

dolma

Хийх арга:

1. Эхлээд будаагаа жигнэнэ. Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн, голыг нь ухаж аваад давстай усанд дутуу чанаж болгоно. Дараа нь навч бүрээр салгаж хатаана. Навчаа хатаах зуураа таташ бэлтгэнэ.
2. Ингэхдээ махаа татаж, жигнэсэн цагаан будаатайгаа холиод сонгино, давс, халуун ногоогоор амтална.
3. Сэвэрсэн навчнуудад майонез түрхээд голд нь татшаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо эхлээд гурилдаа дараа нь өндгөнд дүрээд, дахин талхны үртсэнд өнхрүүлэн хайруулын тавганд эргүүлж тойруулан шарна.
4. Бэлэн болсон ороомгоо таваглахдаа бага зэрэг цөцгий түрхвэл амттай болно.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment