Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Тахианы ороомог

Тахианы ороомог

oroomog
Тахианы гуя 4 ш
Тахианы элэг 200 гр
Цөцгийн тос 200 гр
Ургамлын тос 100 гр
Цагаан мөөг 200 гр
Хатаасан талх 300 гр
Өндөг 6 ш
Яншуй 6 ш
Сүү 400 мл
Давс, хар перец бага зэрэг


Хийх арга:

Хүйтэн усанд угааж цэвэрлэсэн тахианы махаа давслаж хөргөнө. Хатаасан талхаа сүүнд дэвтэнэ. 4 ш өндөгөө болтол нь чансны дараа жижиглэн хэрчиж талхан дээрээ хийнэ. Дээрээс нь нэмж 2 түүхий өндөгөө холино. Цагаан мөөгөө хальснаас нь цэвэрлээд жижиглэн хэрчиж бага зэргийн тосонд шарж уг холимогон дээрээсээ хийнэ.  Тахианы элгээ жижиглэн хэрчиж мөн хийнэ. Тахианы гуяны арьсыг нь махнаасаа бага зэрэг салгаж холимогоо дотор нь хийнэ. Багтахгүй үлдсэнийг нь тэвшинд гуяны хажуугаар хийж болно. Тэвшинд эдгээрээ өрөөд  тугалган цаасаар тэвшээ бүрж 150 хэмд 1 цаг гаруй шарна. Дараа нь тугалган цаасаа авч 180 хэмд 20 гаруй минут  махаа улаан шаргал болтол нь шарна.

Төмсийн нухаш хачиртай идэж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment