Home  >  Шөл  >  Бинтэй хар шөл

Бинтэй хар шөл

Мах – 300 гр
Бөөрөнхий сонгино- 20 гр
Сармис - 1 хумс
Лаврын навч
Давс
Гурил – 120 гр
Цөцгийн тос – 10 гр
Өндөг – 1\5
Ургамлын тос – 20 мл


  1. Хонины  гуя  болон  сээр  нурууны  махыг  2-2,5  см-ийн хэмжээтэй  нимгэн  хавтгай  хэрчиж,  яс,  махны  шөлөнд  20-25  минут  буцалгана.
  2. Шөлийг  бэлэн  болохоос  5-7 минутын  өмнө  амтална.
  3. Бингийн  гурилыг  давстай  бүлээн   усаар  шингэвтэр  зуурч  бага  зэрэг  амраагаад  элдэнэ.
  4. Элдсэн  гурилан  дээрээ   хайлмагтуулсан  цөцгийн  тосыг  жигд  түрхэж  хуйлаад  хоёр үзүүрээс  мушгин  дахин   хавтгайлж   элдэнэ.
  5. Бинг  ургамлын  тосонд  хайрна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment