Home  >  Баярын хоол, Гол хоол  >  Соустой үхрийн хэл

Соустой үхрийн хэл

ökör
Үхрийн хэл - 1-2 ширхэг
Сонгино - 1 ш -дунд зэрэг
Лууван- 1 ш
Манжин -1 ш
Ургамлын тос - 1 цайны халбага
Давс, хар перец - бага зэрэг
Лаврын навч - 2 ш
Сармис -- 2 ш
Цөцгий - 100 гр
Гурил - 3 хоолны халбага
Элсэн чихэр, гич, лимоны шүүс
Хачир: Хатаасан талх - 200 гр
Гурил - 250 гр
Өндөг – 3 ш
Ургамлын тос - 50 гр
Давс -- бага зэрэг


Хийх арга:

 

  1. Лууван ,  манжин ,   сонгиныг   цэвэрлээд  ,   нарийн    гонзгой хэлбэртэй    хэрчинэ.
  2. Тогоонд  ургамлын  тосыг  хийж  халаагаад  элсэн   чихрийг   хийж   бор   өнгөтэй   болтол   шарна.   Дараа   нь  жаахан  ус   хийнэ.   Ингээд  бэлтгэсэн   лууван,  манжин,   сонгиныг    хийж бага   зэрэг  хуурна.   Түүний  дээр  1 литр ус  хийж   буцалгана.
  3. Буцалсны дараа   цэвэрлэж  бэлтгэсэн   үхрийн хэлийг тогоонд хийж ,  давс,   хар перец,   хэрчсэн    сармисаар     амтлаж  таглаад,    дунд  зэргийн   галаар   зөөлөн  болтол  жигнэнэ.
  4. Үхрийн   чанасан   хэлийг  гаргаж   халуунаар    нь   гаднах   хатуу  хэсгийг  авч   соус   бэлэн   болтол   халуунаар нь байлгана.
  5. Гурилан  дээр   бага  зэргийн   ус    хийж  хутгаад   дараа нь цөцгийг   бас   хийнэ.  Үүнийг   сайтар   хольсны дараа  дахин   бага   зэрэг   халуун   ус   нэмж   хутгахад   соус  өтгөн   болно. Ийнхүү   бэлтгэсэн   соусыг   тогоонд  хийж 1-2 минут чанахдаа  давс,   хар  перец ,   гич,   лимоны   шүүсийг   хийнэ.

Хачир:

  1. Хатаасан талхыг нарийн гонзгой хэрчиж,  шарах  шүүгээнд   \  180  градус \  шаргал   өнгөтэй  болтол   шарна.
  2. Гурил  ,  өндгийг  хүйтэн  усаар  зуурч     зуурмагаар   шарсан    талхыг   бүрээд    ,   дээд  талыг   нь  зүсч  халуун  усанд  хийж  чанана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment