1. Сүүгээ бүлээсгээд шилэн аяганд хийнэ. Түүн дээр исгэгч хийгээд 5 минут байлгана.
2. Шар тос буюу маслоо хайлуулж бэлдэнэ.
3. Түмпэнд гурилаа элсэн чихэр, давстайгаа хийж сайтар холино.
4.Ийнхүү бэлтгэсэн гурилан дээрээ хайлуулсан шар тосоо хийж сайн холисоны дараа сүүгээ хийж боорцргны гурилаа зуурна.
5. Зуурмагаа эвэлгэж нухсаны дараа түмпэнтэй гурилаа таглаад \ дээр нь хучлага тавьж болно\ дулаан газар тавьж 1-2 цаг хөөлгөнө.
6. Хөөсөн гурилаа их нухалгүйгээр \ их нухвал хөөлт нь бууна\ элдэж, өөрийн хүссэн хэлбэр хэмжээгээр хэрчинэ.
7. Тогоонд сайтар халаасан тосонд хэвлэж бэлтгэсэн боорцогоо шарна.