Home  >  Баярын хоол  >  Какаотай ороомог

Какаотай ороомог

kakaós
1. Дээд гурил – 120 гр
Элсэн чихэр – 150 гр
Өндөг – 200 гр
Өндөгний шар – 50 гр
Нунтаг какао – 20 гр
2. Элсэн чихэр -50 гр
Ус – 50 гр
Цөцгийн тос эсвэл маргарин -80 гр
Өтгөрүүлсэн сүү -80 гр
Нунтаг какао – 5 гр


1)      Нунтаг  какаог  гурилтай  хольж  шигшинэ.

2)      Өндөг,  өндөгний  шар,  элсэн  чихрийг  нийлүүлж  хөөсөртөл  хутгана.

3)      Хөөсрүүлсэн  өндгөн  дээр  шигшсэн  гурилаа хийж,  зөөлөн   холино.

4)      Тос  түрхэж  цаас  дэвссэн  тэвшинд зуурмагийг  хийж,  жигд  тараагаад  халаасан  шарах   шүүгээнд  жигнэж  болгоно.

5)      Бэлэн  болсон  бүтээгдэхүүнийг  5  минут  орчим  хөргөж, пергаментан   цаасан  дээр  хөмөрч  гаргана.

6)      Элсэн  чихэр 50 гр,   ус  50  гр-аар  сироп  бэлтгэнэ.  Цөцгийн   тос  эсэл  маргарин,  өтгөрүүлсэн  сүү,  нунтаг  какаогаар  крем бэлтгэнэ.  Кремийг  бэлтгэхдээ  цөцгийн  тос  эсвэл  маргариныг  зөөлрүүлж,  цайртал  нь  хутгана. Дараа нь  халааж  хөргөсөн  өтгөрүүлсэн  сүүг  бага  багаар  хийж, сэвсгэр  байдалтай  болгож   хутгаад  бага  хэмжээний  сиропонд  найруулсан нунтаг  какао  нэмж  холино.

7)      Бэлэн  болсон  бэлдцэнд  сахарын  сироп  цацаж,  кремийг  жигд  түрхэж  хуйлна.  Дараа  нь  чимэглэнэ.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment