- Махыг дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
- Сонгино, ногоон чинжүү болон улаан лоолийг цэвэрлэж жижиглэн хэрчинэ.
- Сонгиныг шаргал өнгөтэй болтол шараад дээр нь махаа хийж хуурна.
- Түүн дээр улаан перец мөн давсаа хийж 20 минут жигнэнэ.
- Дараа нь ногоон чинжүү болон улаан лоолийг хийж дахин 20 минут хуурна.
- Хайруулын тавганд 2 хоолны халбага ургамлын тосыг хийж халаагаад цэвэрлэж бэлтгэсэн будааг хийж 2-3 минут хуурна.
- Дараа нь будааг усанд зөөлөн болтол чанаж, бэлэн болмогц нь махаа холино.