Home  >  Гол хоол, Нүүдлийн арга  >  Хээрийн будаатай хуурга

Хээрийн будаатай хуурга

heerin budaatai huurga
Хонины болон үхрийн гол мах -500 гр
Сонгино -1 ш
Ногоон чинжүү - 300 гр
Улаан лооль - 150 гр
Ургамлын тос - 6 хоолны халбага
Улаан перец - 1 цайны халбага
Цагаан будаа - 250 гр
Давс


 

  1. Махыг   дөрвөлжин  хэлбэртэй хэрчинэ.
  2.  Сонгино,  ногоон  чинжүү болон улаан   лоолийг    цэвэрлэж  жижиглэн  хэрчинэ.
  3. Сонгиныг   шаргал  өнгөтэй  болтол  шараад  дээр  нь  махаа  хийж  хуурна.
  4. Түүн  дээр   улаан перец  мөн   давсаа  хийж  20  минут   жигнэнэ.
  5.  Дараа нь ногоон  чинжүү  болон  улаан лоолийг   хийж дахин 20 минут хуурна.
  6. Хайруулын   тавганд   2 хоолны  халбага  ургамлын  тосыг    хийж  халаагаад  цэвэрлэж  бэлтгэсэн    будааг хийж  2-3  минут   хуурна.
  7.  Дараа нь   будааг  усанд   зөөлөн болтол   чанаж, бэлэн  болмогц   нь   махаа   холино.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment