Home  >  Цай, ундаа  >  Будаатай цай

Будаатай цай

Будаатай  цай
Шар будаа - 1 аяга
Сүү - 3 литр
Хонины сүүл - 150-250 гр
Ус – 5 литр
Давс
Хуурай цай – 40 гр
Шар тос эсвэл айрагны тос - 20 гр


5  литр  усанд  хуурай цай,  давсаа хийж  хар  цай  чанаж  бэлдэнэ.  Хонины  сүүлийг  нимгэн   дөрвөлжин   хэрчинэ.    Шар  будааг  дутуу  чийглэж,   ууранд  хийж  нүдээд  хонины  сүүлтэй   хамт   хуурна.  Зарим  нутагт  будааг  нүдэлгүй   бүхлээр  нь  хуурдаг.  Будааг  хуурч  байх  үедээ  бага  зэргийн  гурил  цацаж,  шар  өнгөтэй  болмогц ,   чанаж   бэлтгэсэн  хар  цайгаа    дээрээс нь  бага  багаар  хийнэ.  Үүний  дараа  сүүгээ  хийж  зөөлөн  галаар  будаагаа  болтол  самарч  буцалгана.   Цай  бэлэн  болсны  дараа  аягалахдаа  илүү  сайхан  амттай  болгохын  тулд  шар тос   эсвэл айрагны  тос  хийж  болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment