Home  >  Зууш, Салат  >  Шинэ жимс, жимсгэний царцаамал

Шинэ жимс, жимсгэний царцаамал

uhrin nud
Үхрийн нүд \ жимсгэнэ \ - 320 гр
Эсвэл амтат жүрж \ жимс \ - 400 гр
Ус – 1,5 литр
Элсэн чихэр – 320 гр
Царцмаг желатин – 60 гр
Нимбэгний хүчил – 2 гр


Хийх  арга:

  1. Жимс  эсвэл  жимсгэнийг  сайн  цэвэрлэж  угаагаад  шүүсийг  шахаж  ялгана.
  2. Нимгэн  хальс  буюу  шааран  дээр  халуун  ус  хийж  5-10 минут  чанаад  шүүнэ.
  3. Шүүж авсан  шингэн  дээр  дэвтээсэн  царцмаг  \ желатин \, элсэн   чихрийг  хийж  гал дээр  тавиад  уустал хутгаж,  буцалж  эхэлмэгц  гаргаж  хөөсийг  аваад  жимсний  шүүс,  нимбэгний  хүчилийг  хийж хутгана.

Хөрөхөөр  нь  хэв  буюу  намхан  хүрээтэй  саванд  хийгээд   0- \6\  хэмд  1,5-2 цаг  байлгаж  царцаана.  Шүүс  тунгалаг  биш  байвал  түүхий   өндөгний  цагаан  уургийг  2 литр-т  1 ширхэгээр  бодож  аваад  тунгалагжуулна.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment