Home  >  Шөл  >  Хүрэн манжингийн шөл

Хүрэн манжингийн шөл

huren manjin
Хүрэн манжин – 1000 гр
Байцаа – 400 гр
Төмс – 300 гр
Шар лууван – 200 гр
Бөөрөнхий сонгино – 200 гр
Шингэн томат – 150 гр
Дээд гурил – 50 гр
Цөцгийн тос – 100 гр
Элсэн чихэр – 50 гр
3 % -ийн цагаан цуу – 80 гр
Яншуй – 50 гр
Давс – 30 гр
Нунтаг хар повоор – 20 гр
Лаврын навч – 10 гр
Шинэ цөцгий – 100 гр
Мах – 800 гр


  1. Хүрэн  манжинг  цэвэрлэж  угаагаад  лапша  хэлбэртэй  буюу  5-7 см  урт,  0,5-0,7 см  өргөн,  2-3 мм  зузаантай  хэрчээд  цагаан  цуу,  ургамлын  тостой  усанд  битүү  жигнэнэ.
  2. Шар  лууван,  сонгиныг  нарийн  хэрчиж  бага  зэрэг  тосонд  томатны   хамт  хуураад,  жигнэсэн  хүрэн  манжин  дээр  хийж  гүйцэт  болгоно.
  3. Мах  ,  ясны  шөлөнд  гонзгой    дөрвөлжин  хэрчсэн  байцаа,  төмсийг  хийж   зөөлөн  галаар   чанана.
  4. Болохоос  нь  5-10  минутын  өмнө  хуурсан  ногоо,  давс,  повоор,  лаврын  навч    мөн  хуураад  шөлөөр  шингэлсэн  гурил   хийж   амтлаад  гүйцэт  болгож  гаргана.
  5. Таваглахдаа  чанаад  нимгэн  хавтгай  хучсан  2-3  ш   мах,  яншуй   хийнэ

Comments

comments

Written by Bori

Leave a Comment