Хийх арга:
1. Хальсыг нь арилгасан төмсийг дөрвөлжин шоогоор хэрчиж 1,5 литр хүйтэн усанд хэрчсэн хиам болон бүтэн сонгинотой хамт хийн чанана. Цөцгийн тосыг хайруулын тавганд хийж гурилыг алтан шар болтол нь хуурна.
2. Хайруулын тавгаа гал дээрээс авч улаан чинжүү цацаж бусад амтлагчтай хольж устай асгана. Дараа нь улаан лооль болон лаазтай ногоон чинжүүгээ хольж буцалган бэлэн болгоно.