Home  >  Зууш  >  Жигнэсэн байцаа

Жигнэсэн байцаа

jignesen baitsaa
Бөөрөнхий байцаа – 200 гр
Цагаан цуу- 6 гр
Тос – 12 гр
Улаан лоолийн нухаш – 20 гр
Шар лууван – 15 гр
Бөөрөнхий сонгино – 15 гр
Элсэн чихэр – 5 гр
Гурил – 4 гр
Давс – 2 гр
Повоор – 5 гр
Лаврын навч – 2 гр


Хийх арга:

1. Байцаа, лууван, сонгиныг нарийн савхан хэлбэртэй хэрчинэ. Байцааны нийт жингийн 20 хувь орчимд шөл буюу ус, цуу, тос, хуурсан улаан лоолийн нухаш нэмж хийгээд дутуу болгоно.
2. Жигнэх хугацаанд хуурсан шар лууван, сонгино, лаврын навч, повоор нэмж гүйцэт болтол жигнэнэ. Байцааг болохоос 5 минутын өмнө хуурсан гурил, элсэн чихэр, давс нэмж амт оруулна.
3. Жигнэсэн байцааг төрөл бүрийн махан хоолны хачирт хэрэглэхээс гадна биеэ даасан хоол болгоно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment