Home  >  Гол хоол  >  Пүнтүүз, ногоотой хуурга

Пүнтүүз, ногоотой хуурга

puntuuz1
Мах – 150 гр
Пүнтүүз – 30 гр
Байцаа – 60 гр
Шар манжин - 20 гр
Шар лууван – 20 гр
Бөөрөнхий сонгино – 20 гр
Ногоон сонгино – 2 гр
Тос – 7 гр
Гурил - 5 гр
Жан – 3 гр
Давс, повоор, лаврын навч- тохирох хэмжээгээр


Хийх арга:

1. Бага тостой намхан саванд нарийн хэрчсэн махыг хийж давс, поваар, лаврын навчаар амталж хуурна. Нарийн хэрчсэн манжин, лууван, сонгиныг хийгээд үргэлжлүүлэн хуурна.
2. Эдгээр ногоог тусад нь хуураад хийсэн ч болно. Түүн дээр байцааг хийж таглаад зөөлөн халаалтаар жигнэнэ. Байцаа, ногоог зөөлрөхөөр бага зэрэг халуун шөл, жан хийж амтыг тохируулаад гүйцэт болтол хуурна.
3. Гаргахынхаа өмнө шөлөөр шингэлсэн гурил, дэвтээгээд 6-8 см урттай хэрчиж бага зэрэг жантай хутгаж өнгийг нь борлуулсан пүнтүүз хийж буцалмагц нь сайн хутгаж найруулаад таваглаж, жижиг хэрчсэн ногоон сонгино цацна.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment