Home  >  Гол хоол  >  Сонгинотой пицца

Сонгинотой пицца

songinotoi pizza
Улаан буудайн гурил – 350гр
Дрожж – 25 гр
Бүлээн ус- 250 мл
Элсэн чихэр – бага зэрэг \ 1 чимх \
Давс – 1 ц\х
Оливын тос - 2 х\х
Орц 2:
Сонгино – 1 ш
Сармис – 2 хумс
Оливын тос – 3 х\х
Эмменталь бяслаг – 200 гр


Хийх арга:

1. Саванд гурилаа цацаж хийгээд давс нэмж хутгана.
2. Дрожжийг бүлээн усанд уусгаад, элсэн чихэр нэмж хутгаад 10 минут амраана.
3. Гурил болон дрожжтой хольцийг нийлүүлж зуураад оливын тос нэмж нэгэн жигд , ямар ч үйрмэг бөөгнөрөлгүй сайхан зуурмаг болтол нь нухна.
4. Зуурмагийг хучаад дулаан газарт тавьж, 40 минут орчим хөөлгөнө. Дараа нь дахин сайтар нухаад пиццаны зуурмаг бэлэн болно.
5. Сонгино, сармисыг хальслаад, сонгиныг нарийхан урт, сармисыг нимгэн цагариг хэлбэртэй хэрчинэ.
6. Оливын тосыг хайруулын тавганд хийж халаагаад сонгино, сармисаа хийж шаргалттал нь хуурна.
7.Зуурмагийг 4 хувааж, бөөрөнхийлөөд тус бүрийг нь 200 см-ийн диаметртэй болгож элдэнэ.
8. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаагаад, зориулалтын цаас 2-ыг давхарлаж тэвшинд дэвсээд гамбираа хийнэ.
9. Зуурмагийг хэд хэдэн газарт сэрэээгээр хатгаж нүхлээд, дээр нь хуурсан сонгиноо тарааж тавина.
10. Дээгүүр нь үрсэн бяслаг, сармис цацна.
11. Пиццан дээрх бяслаг нь бага зэрэг хайлж шаргалдуу өнгөтэй болтол нь шарах шүүгээнд \ ойролцоогоор 10-15 минут \ жигнэнэ.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment