Home  >  Гол хоол  >  Ногоон сүмстэй сээр

Ногоон сүмстэй сээр

nogoo sumstei seer
Үхрийн сээр 4 ш Тос 60гр Дарсан өргөст хэмх 1 ш
Сонгино 1 ш
Холимог ногоо 150 гр
Гурил 150 гр
Цөцгий150 гр
Лаврын навч 1 ш150 гр Гич, давс 1 цайны халбага150 гр Улаан перец- 1 цайны халбага150 гр Элсэн чихэр, яншуй бага зэрэг150 гр


Хийх арга:

1. Үхрийн сээрээ зөөлөртөл нь давтаж давс болон хар перецээр амтлана. Хэрчсэн сонгиноо тосонд шарж, дээрээс нь  сээрээ хийж ширүүн гал дээр шарна.

2. Дараа нь бага зэрэг ус хийж таглан хагас зөөлөртөл нь хуурна. Үүний  дараа нимгэнээр хэрчсэн холимог ногоо, дарсан өргөст хэмх, улаан перец болон лаврын навчаа хийж хуурна.

3. Махаа гаргасны дараа хуурай гурилаа цөцгийтэй хольж  хутгаад ногоон дээрээсээ хийнэ. Гич, элсэн чихэрээр амтлаж болно.

4. Уг хоолыг чанасан гоймонтой идэж болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment