Home  >  Гол хоол  >  Машиндсан махан шницель

Машиндсан махан шницель

snizel
Гахайн мах – 150 гр
Эсвэл хонины мах – 120 гр
Сонгино – 15 гр
Давс – 1 гр
Поваар – 20 гр
Өндөг – 1 ш
Гурил – 8 гр
Ус – 12 гр
Нунтаг цагаан сухари – 20 гр
Шарах тос – 12 гр
Цөцгийн тос \ дусааж өгөх \ - 8 гр Нимбэг – 100 гр Хачир – 150 гр


Хийх арга:

1. Хонь буюу гахайн өөхгүй махыг сонгины хамт давхар шүүртэй машинаар нэг удаа машиндана. Хонины сүүл, эсвэл гахайн гадар өөх 1ш-т 4-6 ш байхаар жижиг дөрвөлжин татаж холино.
2. Давс, повоороор амталж шүүслээд,хүйтэн усанд дүрсэн гараар сайн базаж, нухаж, алгадаж эвлүүлнэ.
3. Нэг тавагт 1 ш байхаар таслаж 2-3 мм зузаан, зууван дугуй хэлбэр оруулан хэвлээд хуурай гуриланд өнхрүүлээд шингэлсэн өндгөнд дүрж, нунтаг цагаан сухарит өнхрүүлнэ. Бага тостой халуун хайруулд 2 талыг нь ялимгүй шаргалттал хайраад халуун шарах шүүгээнд 3-5 минут тавьж гүйцэт болгоно.
4. Таваглаад шарсан эсвэл чанасан төмс, манжин, лууван, жигнэсэн байцаа, ногоон вандуй зэргээр хачирлаж дээр нь хайлсан цөцгийн тос, нимбэгний шүүс дусааж жижиг хэрчсэн шинэ ногоо цацаад бэлэн болно.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment