Home  >  Зууш  >  Мах, махан бүтээгдэхүүнтэй шарсан өндөг

Мах, махан бүтээгдэхүүнтэй шарсан өндөг

sharsan ondog
Өндөг- 3 ширхэг
Гахайн утсан мах эсвэл хиам– 100 гр
Давс - бага зэрэг
Ургамлын эсвэл цөцгийн тос – 20 гр


Хийх арга:

1. Гахайн утсан мах, эсвэл хиамыг 0,7 см-ээс ихгүй нимгэн хавтгай, дөрвөлжин хэрчээд бага тосонд 2 талаас нь өнгөцхөн хайраад , дээр нь түүхий өндгийг хагалж хийнэ.
2. Тэгэхдээ шар уураг нь цагаан уурагны голд бүтэн байхаар тун болгоомжтой задалж, 3-5 минут шарж, болохоор нь бага зэрэг нунтаг давс цацна.
3.Шарсан өндөгний доод талд махан бүтээгдэхүүн байх ба тэр нь түлэгдээгүй жигд хайрагдсан байх ёстой. 4. Өндөгний цагаан уураг нь гүйцэт агшсан, шар уураг нь цагааныхаа голд бүтэн, шүүрхий байдалтай байна.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment