Home  >  Зууш  >  Чанасан гоймон

Чанасан гоймон

chanasan goimon
Гоймон – 60 гр
Давс- 2 гр
Тос – 15 гр


Хийх арга:

1. Гоймонг өөрөөс нь 5-6 дахин их буцламгай усанд давстай \ 1 кг-ыг 6 л ус, 50 гр давс \ хийгээд зөөлөн халаалтаар гүйцэт болтол чанана. Үүнд хөндий гоймонг 20-30, туузан гоймонг 20-25, нарийн гоймонг 10-12 минут чанаж болгоно.
2. Шүүж гаргаад хүйтэн усаар сайн зайлаад дахин зөөлөн гал дээр халааж давс, жорд заасан цөцгийн тосны хагасыг хийж амтална. Таваглаад дээр нь үлдсэн тосыг хийнэ. Тосны оронд цөцгий хийж болно.
3. Чанасан гоймонг дангаар нь хоол болгохоос гадна төрөл бүрийн махан хоолонд хачир болгоно.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment