- Төмсөө хальслан томоохон хэрчээд давстай усанд чанаж болгоно.
- Баконыг жижиг шоо болгож хэрчээд хайруулын тавганд улаан шаргал болтол нь шарна.
- Болсон төмсөө сайр нухаж үйрүүлнэ.
- Төмсөн дээрээ шарсан баконоо тостой нь хамт хийж сайтар хутгана.
- Нэг бүтэн өндгөө болон өндөгний шараа хөөсөртөл нь хутгаад баконтой төмстэй хольж хутгана.
- Шарах тэвшээ шарах цаасаар бүрээд төмстэй хольцоо бага багаар нь хэсэглэн тавина.
- 220-250 хэмд хүргэж халаасан шарах шүүгээнд хийж 25-30 минут шарж болгоно.
Шарсан махны хачир болгоход тун амттай байдаг.