Home  >  Нарийн боов  >  Хушга, шоколадтай кекс

Хушга, шоколадтай кекс

DSC04491
Цөцгийн тос 150гр
Гурил 250гр
Элсэн чихэр 220гр
Өндөг 2ш
Жижиглэж үйрүүлсэн хушга 120гр
Какаоны найрлага өндөртэй шоколад 200гр
Давс 1 жижиг халбага
Хүнсний сода 1 жижиг халбага


Цөцгийн тосоо хайлуулаад элсэн чихэртэй хольж  сайтар  хутгана, дараа нь өндөгнүүдээ нэг нэгээр нь хийж хутгана.  Үүнийхээ дээр бусад хольцоо болон жижиглэн хэрчсэн  шоколадаа хийж сайн хольж зуурна. Энэ гурилаа 6-7см бүдүүн гонзгойлоод хөргөгчинд  хийж түр амраана. 1-2 цагийн дараа хөргөгчнөөс гарган хагас см зузаан зүсмээр хэрчээд  шарах цаасаар бүрсэн тэвшинд хийж  180 хэм халаасан шарах  шүүгээнд  хийж  10-12 минутын турш шарна. Бэлэн болсных нь дараа сийргээр өрөн хөргөөнө.

Comments

comments

Written by degi

Leave a Comment