Home  >  Зууш  >  Сармистай хуурсан мөөг

Сармистай хуурсан мөөг

fokhagymas_piritott_gomba11
Цагаан мөөг 250гр
Сармис 2 хумс
Ургамлын тос 3 х.х
Нимбэг 1/2ш
Яншуйны навч бага зэрэг
Давс, хар перец бага зэрэг


  1. Жижиглэн хэрчсэн сармисыг тосонд хуурна.
  2. Мөөгнүүдийн  ишийг нь тасалж, зөвхөн толгойг нь угаагаад сармисан дээрээ хийж  их гал дээр хутган хуурна.
  3. Мөөгөнд бүх тос нь шингэсний дараа галаа багасгаж мөөгний шүүс нь гартал хүлээгээд дараа нь галаа дахин нэмж бор шаргал болтол нь хайрна.
  4. Давс перецээ хийж амтлаад хагас нимбэгний шүүсийг  дээрээс нь шахна. Жижиглэж хэрчсэн яншуйны навчаа цацж сайтар холин хутгана.
  5. Халуунаар нь дангаар нь эсвэл шарсан махыг дагалдуулан идэж болно.

Comments

comments

Written by degi

Leave a Comment