Home  >  Uncategorized, Нарийн боов  >  Бор еэвэн

Бор еэвэн

IMG_20150211_171058
Гурил 200гр
Цөцгийн тос/шар тос 100гр
Давс 1чимх
Хүнсний сода 1ц.х
Бүлээн ус ойролцоогоор 1/2аяга
Шанзанд:
Арвайн гурил 100гр
Элсэн чихэр 70гр/зөгийн бал амтлах хэрээр
Үзэм 60гр
Хушга, самар зэргийг дурын хэмжээгээр үйрүүлэн хийж болно.


1.Бүлээн усандаа масло/шар тосоо хийж хайлтал нь хутгана, давс, содагаа гуриландаа холиод шингэвтэр гурил болгон зуурна.

2.Гурилаа амрааж байх хоорондоо шанзныхаа орцуудыг нэг саванд хийж гараараа сайн багсран хольно.

3.Гурилнаасаа бага багыг таслан хавтгайлаад шанзаа хийж мантуун бууз шиг чимхэнэ. Дээд талыг нь сэрээгээр цоолно.

4.Тосолсон тэвшинд өрж тавиад 180хэмд 30 минут шарж болгоно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment