Home  >  Гол хоол  >  Карбонара спагетти

Карбонара спагетти

113_t
Спагетти гоймон 1 уут
Бакон 300 гр
Өндөг 2ш
Цөцгий/зөөхий 4-5 х.х
Цөцгийн тос 1 х.х
Ургамлын тос 1 х.х
Давс, хар перец бага зэрэг


Жижиг дөрвөлжилж хэрчсэн бакон өөхөө бага зэрэг цөцгийн тосонд улаан шаргал болтол нь шарна.  Мөн 3л усанд давс, ургамлын тос хийн гал дээр тавьж буцлангуут нь гоймонгоо хийж чанаж болгоно.  Гоймонгоо холих нэг том саванд 2 өндөгний шарыг болон цөцгийг хийж давс перцээр амтлан хутгана. Гоймонгоо болонгуут нь шүүгээд халуунаар нь уг савандаа хийж өндөг, цөцгийтэйгээ сайтар хольж хутгана. Таваглахдаа шарсан баконоосоо дээр нь хүссэн хэмжээгээрээ тавина.

Баконы оронд гахайн утсан мах юмуу хиам хэрэглэж ч болно.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment