Хийх арга:
Гахайн утсан мах, эсвэл хиамыг тал нь 0,7 см-ээс ихгүй нимгэн хавтгай, дөрвөлжин хэрчээд бага тосонд 2 талаас нь өнгөцхөн хайраад дээр нь түүхий өндгийг хагалж хийнэ. Тэгэхдээ шар уураг нь цагаан уурагны голд бүтэн байхаар тун болгоомжтой задалж, 3-5 минут шарж, болохоор нь таваглаад бага зэрэг нунтаг давс цацна.