Хурган гуаг хальслан ойролцоогоор 0.7см зузаантай бөөрөнхий хэлтэс болгон хэрчинэ. Хөгшрөөгүй шинэ гуа байвал тохиромжтой, хэрвээ хөгширч үр нь томорсон бол үртэй голыг нь ухаж авах хэрэгтэй. Ингэснийхээ дараа хоёр таваг бэлдэж тавин нэг тавганд нь давстай усанд 1 халбага гурил хийж сайтар хутгана. Нөгөө тавгандаа овьёосны нэвс болон гурилаа тэнцүү хэмжээгээр хольж тавина. Хэрчсэн зүсэм гуагаа нэг нэг зүсмээр нь эхлээд усанд хийж сайтар норгоод сэрээгээр өлгөн авч гурилтай тавагруугаа шилжүүлэн гуриланд өнхрүүлэн бүрээд 200 хэмд халаасан шарах шүүгээнд 20 минут шарах юмуу ахиухан тостой хайрууын тавганд хоёр талыг нь болтол шарна.
Бэлэн болсон цуккиниг дарсан ногоогоор хачирлан шар юмуу цагаан будаатай идэхэд тун амттай байдаг ба орцонд нь мах ордоггүй ч тэжээллэг бөгөөд амтлаг тул цагаан хоолтнуудын хийх дуртай хоолнуудын нэг билээ.
Хурган гуаны оронд ногоон хулууг ч бүрж шарж болно.