Home  >  Нарийн боов  >  Слив буюу чавгатай үйрмэг торт

Слив буюу чавгатай үйрмэг торт

aa1
Чавга 700гр
Розмарин 2 хоолны халбага
Гурил 1 хоолны халбага
Үйрмэгт: Гурил 200гр
Элсэн чихэр 50гр /оронд нь 2 халбага зөгийн бал хийсэн ч болно
150гр цөцгийн тос


Усанд угаасан чавгаа 2 хувааж үрнээс нь салгаад  халуунд тэсвэртэй шилэн тавганд хийж розмаринаа болон 1 халбага гурилаа цацаж сайтар хутгана. Үйрмэгийг хийхдээ гурил болон элсэн чихрийг сайтар хольж хутгаад  цөцгийн тосоо жижиглэн хийж гараараа багсарч үйрүүлнэ. Энэ үйрмэгээ чавган дээрээ тэгш тараагаад шарах шүүгээнд хийж 180 хэмд 25-30 минут шарж болгоно. Хэрвээ гурил нь бор шаргал болсон бол бэлэн болсон гэсэн үг.

Энэ торт нь хямд бөгөөд бэлдэхэд тун хялбар тул зуны цагт зочид хүлээж авахад маш тохиромжтой амттан билээ.

Comments

comments

Written by degi

Leave a Comment