Home  >  Гол хоол, Нүүдлийн арга  >  Татар азу

Татар азу

tatar azu
Үхрийн 1-р зэргийн мах – 200 гр
Төмс – 130 гр
Давсалсан өргөст хэмх – 50 гр
Бөөрөнхий сонгино – 20 гр
Улаан лоолийн нухаш – 20 гр
Шинэ улаан лооль – 50 гр
Гурил – бага зэрэг
Мах, төмс шарах тос


  1. Үхрийн  сээр,   нуруу,  гуяны  махнаас  ширхэгийг нь  хөндлөн  нарийн  гонзгой  хэрчээд  багавтар  тостой  халуун  тогоонд  хийж  шарна.
  2. Төмсийг  мөн  адил  нарийн  гонзгой  хэрчээд  тусад  нь  их  тосонд   шарж  бэлтгэнэ.
  3. Давсалсан  өргөст  хэмхийг  нарийн  хэрчээд  базна.
  4. Улаан  лоолийг  жижиг  хэрчинэ.
  5. Шарж  байгаа  махан  дээр  нарийн  хэрчээд тосонд  хуурсан  сонгино,  улаан  лоолийн  нухаш,  хуурсан  гурил,  шөл  хийж  шүүслээд 30 минут  орчим  жигнээд  давс,  повоор,  лаврын  навчаар  амтална.
  6. Нэг  удаа  буцлахаар нь  давсалсан өргөст хэмх,  шарсан  төмсийг  хийж  1-2 минут  байлгаад  хутгана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment