Home  >  Шөл  >  Мөөгтэй хар шөл

Мөөгтэй хар шөл

moogtei har shol
Мах – 300  гр
Шинэ  мөөг – 50 гр
Эсвэл  хатаасан   мөөг-   20 гр
Бөөрөнхий  сонгино – 20 гр
Повоор
Лаврын  навч
Давс – 5 гр


  1. Хонины  гуя  болон  сээр  нурууны  махыг  2-2,5  см-ийн хэмжээтэй  нимгэн  хавтгай  хэрчиж,  яс,  махны  шөлөнд  20-25  минут  буцалгана.
  2. Шөлийг  бэлэн  болохоос  5-7 минутын  өмнө  амтална.
  3. Шинэ  мөөгийг   угааж  жижиг  хавтгай  хөшиглөнө.
  4. Хатаасан  мөөгийг  бүлээн  усанд  1-1,5  цаг  дэвтээж  угаасны   дараа  мөн  жижиг  хавтгай  хэрчинэ.
  5. Мөөг  дэвтээсэн  шүүсийг  тунгааж  2-3  дахин шүүгээд  шөлөнд  хийж  буцалгана.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment