Home  >  Нарийн боов  >  Аарц, алимтай дөрвөлжин амтат боов

Аарц, алимтай дөрвөлжин амтат боов

aartstai alaimtai boov
300 гр гурил
150 гр цөцгийн тос
100 гр элсэн чихэр
2 хоолны халбага цөцгий
1 өндөгний цагаан
Давс
Шанзанд:
Аарц 600 гр
Алим 1 кг
Өндөг 4 ш
Цөцгийн тос 50 гр
Хүүхдийн будаа 50 гр
Усан үзэм 100 гр
150 гр элсэн чихэр


Хийх арга:

1. Гурил болон бусад орцыг сайхан зуурмаг болтол нь нухна. Үүнийг 2 хэсгээр хувааж тус бүрийг 1-2 см зузаанаар элдэн нэгийг нь тэвшиний доод хэсэгт дэлгэн тавина.
2. Үүн дээр тавих аарц болон алимын холимолыг дараагийн аргаар хийнэ. Алимыг хэрчиж шүүсийг зөөлнөөр шахна. Өндөгний цагаанаар өтгөн хөөс хийж, өндөгний шар болон бусад орцыг сайтар хольж тэвшинд тараан тавина. 3. Гурилынхаа нөгөө хэсгийг мөн элдэн дээрээс нь тавина. Сэрээгээр хатгаж хэдэн газар цоолоод өндөгний цагаан түрхэнэ.
4. Халуун зууханд 150 хэмээр 25-30 минут шарна. Халуунаар нь зүсэж дээээс нь нунтаг элсэн чихэр цацаж иднэ.

Comments

comments

Written by Bori

Leave a Comment