Хийх арга:
1. Дрожжоо элсэн чихэртэй сүүнд хийж дулаан газар 2-4 минут тавин исгэнэ. Гуриландаа цөцгийн тосоо жижиглэн хийж холиод дээрээс нь бусдын орцоо хольж сайн зуурна.
2. Нэгэн цэвэрхэн давуунд уг гурилаа сул бооно. Үүнийгээ модон халбага ишинд зүүж хүйтэн усаар дүүргэсэн саванд хийж уг гурил усанд дээр хөвөн гарч иртэл -1 цаг-байлгана.
3. Хавтгай модон дээр элсэн чихэр цацаж гурилаа үүндээ эргүүлээд жижиглэн хувааж 10 см урт хэсгүүд болгон элдэж таслана.
4. Тэвшинд 5 см зайтай янзалж тавиад 30 минут амраана. Дараа нь дунд зэргийн халуун хэмд шарж болгоно.