Home  >  Зууш  >  Гамбург

Гамбург

hamburger
Гарц- 350 гр
Мах – 150 гр
Нунтаг цагаан хатаам- 35 гр
Түүхий өндөг – 0,2 гр
Гурил – 4 гр
Сармис – 5 гр
Хуурай сүү – 5 гр
Улаан дарс – 8 гр
Давс – 10 гр
Нунтаг хар повоор – 2 гр
Шарсан махны шүүс – 2 гр Хачир – 150 гр


Хийх арга:

1. Үхрийн гол мах, эсвэл нуруу, сээр, гуяны судас шөрмөсгүй, хальсгүй бараан махыг сонгино, сармисны хамт 2-3 дахин машиндаад нунтаг цагаан хатаам, хуурсан гурил, хуурай сүү, түүхий өндөг, зөөлөн улаан дарс, давс, нунтаг харповоор хийж амтлаад сайн хутгаж эвлүүлнэ.
2. Хувилан таслаад машиндсан махан бифштекстэй адил хэлбэрт оруулан бага тостой халуун хайруулд 2 талыг нь хайрагдтал шарж болгоно. Таваглаад шарсан төмс, цагаан будаа, ногоон сонгино, шинэ ба давсалсан өргөст хэмх, улаан лооль зэргээр хачирлаж дээр нь шарсан махны шүүс, жижиг хэрчсэн ногоон яншуй цацна.

Comments

comments

Written by Khisgee

Leave a Comment