Хийх арга:
1. Уушиг болон зүрхээ усанд зөөлөртөл нь чанаж сонгино, лаврын навч, давс болон хар перецээр амтлана. Уснаас гаргаж хөргөсний дараа уушиг болон зүрхийг зурвас нарийнаар хэрчинэ.
2. Хайруулын тавганд 2 хоолны халбага тосонд 2 хоолны халбага гурилаа хуурч, бага зэрэг чихрээр амталж нэг том халбага уушиг чанасан шөлнөөсөө хийж хутгана.
3. Гич, нимбэгийн шүүсээр амтлана. Үүний дээрээс жижиглэн хэрчсэн дарсан өргөст хэмхийг хийнэ. Дараа нь шөлнөөсөө нэмэн дунд зэргийн өтгөн болтол нь шингэлнэ.
4. Энэ сүмсдээ уушиг, зүрх хоёрыг хийж 5 орчим минут чанаж болгоно.
5. Гоймонг дараах аргаар хийнэ. Хатаасан талхаа шоо дөрвөлжинөөр жижиглээд бага зэргийн тосонд шарна.
6. Нэг өндгийг бага зэргийн сүү болон 100 гр гурилтай хольж шарсан талхтайгаа сайтар холино.
7. Жаахан амраагаад хоолны халбагаар бууз хэлбэртэйг таслан халуун усанд чанаж болгоод таваглана.