Үхрийн махаа урт нарийн болгон хэрчинэ. Том хайруулын тавганд тосоо халааж махаа болон жижиглэсэн сармисаа хийж 3 минут шарна.
Үүний дараа бууцайгаа нэмээд болтол нь шарна.
Цагаан будаатай идэхэд тохиромжтой.
Бууцай нь төмрийн агуулга ихтэй тул жирэмсэн эхчүүдэд төмрийн алдагдлаа байгалийн замаар нөхөх зорилгоор идэж хэрэглэхэд маш их тустай байдаг.