Манай компани тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, удаан эдэлгээтэй байдлыг хангахын тулд баталгаат хугацаа, засвар үйлчилгээний нарийвчилсан журамтай. Энэхүү журам нь хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулж, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хадгалахад чиглэгддэг.
Баталгаат хугацаа
1.1. Шинэ тоног төхөөрөмж худалдан авсан хэрэглэгч бүрт 1 сарын баталгаат хугацаа олгодог.
1.2. Баталгаат хугацаанд тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, доголдлыг үнэ төлбөргүй засварлаж, шаардлагатай тохиолдолд сэлбэг хэрэгслийг солих, шинэчлэх үйлчилгээ үзүүлнэ.
1.3. Баталгаат хугацаа дууссаны дараа төлбөртэй засвар үйлчилгээ үзүүлэх ба үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцоолно.
Засвар үйлчилгээ
2.1. Хэрэглэгч тоног төхөөрөмжийн доголдол, гэмтлийн талаарх мэдээллийг манайд имэйлээр эсвэл утсаар мэдэгдэнэ.
2.2. Засвар үйлчилгээг мэргэжлийн ажилтан гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн байранд очиж үйлчилгээ үзүүлнэ.
Анхаарах зүйлс
3.1. Хэрэглэгч тоног төхөөрөмжийг зааврын дагуу зөв ашиглах, тогтмол хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
3.2. Дараах тохиолдлууд баталгаат хугацаанд хамаарахгүй:
- Хэрэглэгчийн буруутай үйлдэл, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэмтэл;
- Гадны хүчин зүйлээс шалтгаалсан гэмтэл (ус, гал, цахилгаан, байгалийн гамшиг гэх мэт);
- Зориулалтын бусаар ашиглах, өөрчлөх, задлах; Баталгаат бус сэлбэг хэрэгсэл ашиглах;
3.3. Хэрэглэгч энэхүү журмыг анхааралтай уншиж танилцаж, хүлээн зөвшөөрсөн байх ёстой бөгөөд аливаа маргаантай асуудлыг энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ.
Манай компани хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээд зэргээр хангахыг эрмэлздэг бөгөөд энэхүү баталгаат хугацаа, засвар үйлчилгээний журмаар дамжуулан танд үнэ цэнэтэй, найдвартай үйлчилгээг үзүүлэх болно. Хэрэв танд ямар нэгэн асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоорой.
