Хэрэглэгч та сонгосон бараа бүтээгдэхүүнээ цаг алдалгүй, найдвартай хүргүүлэн авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид энэхүү хүргэлтийн журмыг баримталдаг. Та бүхэн энэхүү журамтай сайтар танилцана уу.
Захиалга баталгаажуулалт
1.1. Хэрэглэгч захиалгаа онлайнаар эсвэл утсаар өгснөөс хойш 24 цагийн дотор манай ажилтан тантай холбогдож, захиалгыг баталгаажуулна.
1.2. Захиалгыг баталгаажуулахдаа хэрэглэгчийн мэдээлэл, захиалгын дэлгэрэнгүй, хүргэлтийн хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг нягтлан шалгана.
1.3. Захиалгын үнийн дүн, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн хугацаа зэргийг хэрэглэгчид тайлбарлаж өгнө.
Төлбөрийн нөхцөл
2.1. Захиалгыг 100% хувь баталгаажуулснаас хойш 24 цагийн дотор төлбөр төлөгдсөн байх ёстой.
2.2. Төлбөрийг банкны шилжүүлэг, мобайл банк, картаар хийх боломжтой.
2.3. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд захиалга цуцлагдах ба хэрэглэгчид энэ тухай мэдэгдэнэ.
Хүргэлтийн нөхцөл
3.1. Захиалгын төлбөр бүрэн хийгдсэнээс хойш ажлын 1-3 хоногт багтаан хүргэлт хийгдэнэ.
3.2. Хүргэлтийг манай компани гүйцэтгэх ба хүргэлтийн ажилтан барааг хүлээлгэн өгөхөөс өмнө хэрэглэгчтэй холбогдож, хүргэлтийн цаг өдөр товлоно.
3.3. Хүргэлтийн үеэр барааны бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нягтлан шалгаж, хүргэлтийн баримтад гарын үсэг зурж баталгаажуулна.
Буцаалт, солилт
4.1. Хэрэглэгч барааг буцаах, солих тохиолдолд бараа хүлээн авснаас 24-72 цагийн дотор дэлгүүр дээр авчирна.
4.2. Буцаалт, солилтын тээвэрлэлтийн зардлыг хэрэглэгч хариуцна.
Нөхцөл өөрчлөх
5.1. Манай компани шаардлагатай тохиолдолд энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
5.2. Журамд орсон аливаа өөрчлөлтийг вебсайт, сошиал хуудсаар дамжуулан мэдээлэх ба хэрэглэгчид и-мэйлээр хүргүүлнэ.
Бараа бүтээгдэхүүний хүргэлтийн мэдээлэл ба үнэ тариф
Хүргэлтийн үнэ тариф:
Улаанбаатар хот дотор:
300,000₮- 500,000₮ хүртэлх захиалгын үнийн дүнд 30,000₮ ( НӨАТ орсон)
500,000₮-1,000,000₮ хүртэлх захиалгын үнийн дүнд 20,000₮ ( НӨАТ орсон)
1,000,000₮-аас дээш захиалгын үнийн дүнд үнэ төлбөргүй
Орон нутаг руу:
1,000,000₮ -өөс дээш үнийн дүнтэй барааг орон нутгийн унаанд хүргэж өгнө.
Жич:
Хүргэлтийн талаарх мэдээлэл үнийн саналтай хавсарган явуулна.
Хүргэлтийн зардлыг захиалгын төлбөрт нэмж тооцно.
Хэрэв захиалагч хүргүүлэх хаягаа буруу мэдээлсэн, эсвэл хүргэлтийн үед байхгүй байсан тохиолдолд дахин хүргэлт хийх зардлыг захиалагч хариуцна.
Цаг агаарын хүнд нөхцөл, замын түгжрэл зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн улмаас хүргэлтийн хугацаа хойшилсон тохиолдолд хүргэлтийн зардлыг нэмж тооцохгүй.
Та захиалгаа өгөхдөө хүргэлтийн нөхцөл, үнийн талаар тодруулж асууж болно. Бид танд аль болох хямд, хялбар, найдвартай хүргэлтийн үйлчилгээг үзүүлэхийг зорьдог.
Энэхүү хүргэлтийн журмыг хүлээн зөвшөөрснөөр та манай үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Хэрэв танд ямар нэгэн асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй холбогдоорой. Бид танд үргэлж түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлэх болно.
