Хийх арга:
1.Дрожийг бүлээн чихэртэй усанд уусгаж сайтар хутгаад таглаатай саванд 20 минут байлгана. Булингартсан цайвар өнгөтэй исгэлэн үнэр орсон байвал хөрөнгө бэлэн болсон байна. Уг хөрөнгөөөр гурилыг шингэвтэр зуурна.
2.Зуурсан гурилыг таглаатай саванд хийж, дулаан байранд тавина.
3.Уг зуурмагийг 2 дахин их байхаар бодож, хөөлгөсний дараа тасалж мантуу бэлдэнэ.
4.Мантууг тосолсон жигнүүрт 20-30 минут жигнэнэ.